Monday, October 26, 2009

Аюулт өвчнөөс хамтдаа сэргийлцгээе (зөвлөгөө)

H1N1 вирүсийн тархалтын үед ард иргэдэд өгөх зөвлөмж

Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын үед илрэх шинж тэмдэг: Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт) илэрнэ.

Халдварлах зам: Хүнээс хүнд - ахуйн хавьтал, агаар дуслын замаар халдана.

Томуугийн А (H1N1) вирүсээс - Урьдчилан сэргийлэх арга:

1.Өөрөө халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
-Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх
-Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхтэй байх

2.Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд ямар дэглэм баримтлах вэ?
-Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
-Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
-Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа даруй гараа савантай бүлээн усаар угаах
-Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны хаалга цонхоор цэвэр агаар оруулж, сайтар агааржуулах. -Гэр ахуйн өргөн хэрэглээний саван ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах.

3.Өөрөө өвчилсөн тохиолдолд яах вэ?
Хэрэв та халуурах болон ханиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
-Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
-Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
-Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам    хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
-Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
-Гэр бүлийн хүмүүс болон найз нөхдөдөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах

Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юм уу эмнэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:
-ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөгөө авах
-Утсаар холбоо барих боломжгүй болон аргагүй тохиолдолд эмнэлгийн байгууллага руу явахдаа ам, хамраа бүрэн тагласан амны хаалт хэрэглэх ёстойг анхаарна уу. 

Заавал холбоо бариарай.

No comments:

Post a Comment

Асуулт ба хариулт


ShoutMix chat widget

WoW


Powered By Blogger

Дуртай хичээл

Миний тухай

My photo
Улаанбаатар хот, БЗД-н Алтан-Өлгийн 15-206, Mongolia
1990-10-05нд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төрсөн. Одоо ШУТИС-н КТМС-н П/хангамжийн анги

Блогийн найзууд

Миний хэлэх дуртай үг

Хийвэл чадна чадвал бүтээнэ

Followers

Блогоос хайх