Monday, October 26, 2009

Чингис хааны тухай Казакын түүхч бичиж байна!


Сүүлийн жилүүдэд Чингис хааныг маань дэлхий нийт дахин цоо шинээр нээж байх шиг байна. Харгис хэрцгий байлдан эзлэгч, дарангуйлагч гэсэн хэт нэг талыг барьсан ойлголтоосоо хүссэн хүсээгүй ангижирч, Их хааны маань дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн эерэг үүрэг, нөлөөг олонтаа дахин дахин ярих болов. Судалгааны болон нийтлэлийн хэд хэдэн шуугиан тарьсан томоохон бүтээл хэвлэгдэж, хэд хэдэн орны кино студиуд уралдан нэг бус кино бүтээж эхлээд байна.
Гэвч энэ сайхан зүйлийн хажуугаар бас анхаарч бодууштай зүйлс ч гарч ирсэн юм. Тухайлбал, Чингис хаан болон Монголын их түүхийг өөрийн улсын түүхийн хавсрага болгох гэсэн оролдлого урьд өмнөхөөс эрс идэвхжсэн. Хаанаас гэдэг нь ойлгомжтой. Өмнөд хөршөд маань хоёр жилийн өмнө болсон Их Монгол улсын 800 жилийн ойн жилд, энэ түүхт ой бол бидний баяр, энэ түүх бол олон үндэстний их гэр бүлийн маань түүхийн нэгээхэн хэсэг юм гэсэн мухар гуйвуулга бүүр төрийн бодлогынхоо түвшинд хүртэл илэрч байсныг тухайн үеийн сонин хэвлэлүүд, нет-ийн олон сайтад байрлуулсан мэдээллээс бэлээхэн харж болохоор байсан.
Мөн Чингис хааныг маань өөрийн үндэстний баатар мэтээр үзэж, түүнээ элдэв нотолгоо гарган тайлбарлах явдал Хятад төдийгүй Төв Азийн Казахстан, Узбекстан зэрэг зарим орнуудын зарим эрдэмтэд, бичиг номын хүмүүсийн дунд ажиглагдсан билээ. Тэр ч бүү хэл алс далайн чинад дахь Японоос хүртэл цухалзаад авсан. Тэдний гаргаж буй нотолгоо сурвалжуудад бас зарим талаар анхаарч судлууштай зүйлс бишгүй бий ч уг агуулгаар нь хүлээн зөвшөөрмөөргүй байдаг. Ер нь үндэстний оршин тогтнох төдийгүй сэргэн мандахын уг язгуурт хоёр гуравхан амин тулгуур буйн нэг нь яахын аргагүй үндэстний түүх, соёл. Энэ үүднээс ч бид түүх судар, соёл урлагтаа хандах учиртай. Дээрх улс орнуудын хувьд Их хааны маань Их түүхийг өөриймсүүлэн авч үлдэх гэж буй оролдлогын цаана мөн яг ийм санаа буй нь ч тодорхой.Тэдний дотор зориудаар, бодлоготойгоор түүхийг гуйвуулан гажуудуулах гэсэн оролдлого ч бий байх, бас ерөөс сэтгэлийн хөөрлөөр, ямар нэгэн шинжлэх ухааны ор, үнэр ч үгүй хандлага ч бий. Гэхдээ л аль алинд нь бид анхаарал болгоомжтой хандууштай мэт санагддагаа. Өмнө бид Хятадын болон Казахын зарим түүхчдийн санал сэтгэгдэлийн талаар уншигчиддаа танилцуулж байсан. Гэвч бүгдээрээ тийм үзэл хандлагатай биш нь ойлгомжтой. Тэдэн дотор түүхэн үйл явдалд эрүүл саруулаар, шинжлэх ухаанчаар хандаж, харж дүгнэж буй эрдэмтэн мэргэд ч цөөнгүй буй.
Энэ удаад Казахын нэгэн түүхчийн бичсэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна. Энэ бичвэр дотор, тухайлбал Бөртэ Үжинг Монголын дорнод хязгаараар нутагтай Хонгирад аймгаас бус харин Дундад Азийн Түрэг язгуурт Кунград хотоос гаралтай хэмээсэн гэх мэт нэг бус эргэлзээтэй түүхэн зарим баримтууд дурдагдсаныг эс тооцвол ерөнхийдөө бодит хандлагатай гэж болохуйц байна.
Дашрамд энэхүү бичвэрийг цаг заваа заран байж хөрвүүлэн нийт уншигчдад хүргэж буй профессор П.Увш багшид талархаснаа илэрийлье.

No comments:

Post a Comment

Асуулт ба хариулт


ShoutMix chat widget

WoW


Powered By Blogger

Дуртай хичээл

Миний тухай

My photo
Улаанбаатар хот, БЗД-н Алтан-Өлгийн 15-206, Mongolia
1990-10-05нд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төрсөн. Одоо ШУТИС-н КТМС-н П/хангамжийн анги

Блогийн найзууд

Миний хэлэх дуртай үг

Хийвэл чадна чадвал бүтээнэ

Followers

Блогоос хайх