Monday, October 26, 2009

Харшил буюу алерги


Монгол тоос шороо ихтэй тул Харшил буюу алерги маш их байдаг. 

Харшил гэж юу вэ?


Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.
Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна.
Шалтгаан
Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.
Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг.
явц
Хаана , хэрхэн vvсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ.
Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит буюу нусгайтах харшил.
Нулимс гойжиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.
Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.
Чонын хөрвөс буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны харшилд орно.
Харшлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа vvсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч шоконд орно.
Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хvйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван vvсч vхэх аюлтай байдаг.
Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшилууд бас байдаг. Жишээлбэл:
  • Бие организмд гистамины өндөр тун vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
  • Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас vvсдэг хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.
  • Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн vед бие махбодь урьдчилан таахын аргагvйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.
оношлогоо
Дөнгөж харшил эхэлж байгаа vед дараах шинжvvд илэрнэ, үүнд:
  • Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах
  • Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
  • Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байх

    Эдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх vvсвэрийг аль болох хурдан олох хэрэгтэй.

    Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
Эмчилгээ ба Урьдчилан сэргийлэлт
Өнөөг хvртэл харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зхистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой.

Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлvvд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvнд тань анафилактик шокын шинж тэмдэг илэрч байвал яаралтай тvргэн тусламж дуудах хэрэгтэй.
Тусгай дархлаа засал нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулах гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.

Харин хvнд хэлбэрийн харшлын vед иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно.

Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбодь, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө.

Аюулт өвчнөөс хамтдаа сэргийлцгээе (зөвлөгөө)

H1N1 вирүсийн тархалтын үед ард иргэдэд өгөх зөвлөмж

Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын үед илрэх шинж тэмдэг: Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт) илэрнэ.

Халдварлах зам: Хүнээс хүнд - ахуйн хавьтал, агаар дуслын замаар халдана.

Томуугийн А (H1N1) вирүсээс - Урьдчилан сэргийлэх арга:

1.Өөрөө халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
-Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх
-Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхтэй байх

2.Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд ямар дэглэм баримтлах вэ?
-Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
-Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
-Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа даруй гараа савантай бүлээн усаар угаах
-Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны хаалга цонхоор цэвэр агаар оруулж, сайтар агааржуулах. -Гэр ахуйн өргөн хэрэглээний саван ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах.

3.Өөрөө өвчилсөн тохиолдолд яах вэ?
Хэрэв та халуурах болон ханиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
-Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
-Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
-Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам    хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
-Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
-Гэр бүлийн хүмүүс болон найз нөхдөдөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах

Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юм уу эмнэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:
-ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөгөө авах
-Утсаар холбоо барих боломжгүй болон аргагүй тохиолдолд эмнэлгийн байгууллага руу явахдаа ам, хамраа бүрэн тагласан амны хаалт хэрэглэх ёстойг анхаарна уу. 

Заавал холбоо бариарай.

Оюутануудаа хос хосоороо хамтарч хичээллэцгээе

Идэвхтэй сургалтын хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь ангийн сурагчдыг хос хосоор нь ажиллуулах явдал юм. Хосууд богино хугацаанд биелүүлэх бага хэмжээний даалгаврууд, эсвэл нилээд их цаг зарцуулах даалгарыг хийнэ. Та үйл ажиллагааны зохих шатанд нь хосуудад дараах зөвлөгөөг өгөөрэй.

1. УНШ: Бие биенийхээ бичсэн зүйлийг унш, шүүмжил хяна.
2. ЯРИЛЦ: Уншсан зүйл болон үзсэн киноныхоо талаар хоорондоо ярилц.
3. ХЭЛЭЛЦ: Бие биенийхээ бичсэн товч тэмдэглэлийг уншиж, хэлэлц.4. АСУУЛТ ТАВЬ: Уншихаар товлосон Зүйлийнхээ талаар бие биендээ асуулт тавь.
5. ДАВТ: Бие биенийхээ ярьсан зүйлийг давт.
6. ХЯНАН ЗАСВАРЛА: Ярилцлагын удирдаж байгаа багшид тавих асуултаа дахин хянаж оновчтой болго.
7. АНАЛИЗ ХИЙ: Асуудлын тохироо нөхцөл, дасгал, туршилт ажилд хамтран анализ хий.
8. ШАЛГА: Бие биенийгээ шалга.
9. ХАРИУЛ: Багшийн тавьсан асуултад хариул
10. ХАРЬЦУУЛ: Хичээл дээр тэмдэглэсэн зүйлээ харьцуул

Чингис хааны тухай Казакын түүхч бичиж байна!


Сүүлийн жилүүдэд Чингис хааныг маань дэлхий нийт дахин цоо шинээр нээж байх шиг байна. Харгис хэрцгий байлдан эзлэгч, дарангуйлагч гэсэн хэт нэг талыг барьсан ойлголтоосоо хүссэн хүсээгүй ангижирч, Их хааны маань дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн эерэг үүрэг, нөлөөг олонтаа дахин дахин ярих болов. Судалгааны болон нийтлэлийн хэд хэдэн шуугиан тарьсан томоохон бүтээл хэвлэгдэж, хэд хэдэн орны кино студиуд уралдан нэг бус кино бүтээж эхлээд байна.
Гэвч энэ сайхан зүйлийн хажуугаар бас анхаарч бодууштай зүйлс ч гарч ирсэн юм. Тухайлбал, Чингис хаан болон Монголын их түүхийг өөрийн улсын түүхийн хавсрага болгох гэсэн оролдлого урьд өмнөхөөс эрс идэвхжсэн. Хаанаас гэдэг нь ойлгомжтой. Өмнөд хөршөд маань хоёр жилийн өмнө болсон Их Монгол улсын 800 жилийн ойн жилд, энэ түүхт ой бол бидний баяр, энэ түүх бол олон үндэстний их гэр бүлийн маань түүхийн нэгээхэн хэсэг юм гэсэн мухар гуйвуулга бүүр төрийн бодлогынхоо түвшинд хүртэл илэрч байсныг тухайн үеийн сонин хэвлэлүүд, нет-ийн олон сайтад байрлуулсан мэдээллээс бэлээхэн харж болохоор байсан.
Мөн Чингис хааныг маань өөрийн үндэстний баатар мэтээр үзэж, түүнээ элдэв нотолгоо гарган тайлбарлах явдал Хятад төдийгүй Төв Азийн Казахстан, Узбекстан зэрэг зарим орнуудын зарим эрдэмтэд, бичиг номын хүмүүсийн дунд ажиглагдсан билээ. Тэр ч бүү хэл алс далайн чинад дахь Японоос хүртэл цухалзаад авсан. Тэдний гаргаж буй нотолгоо сурвалжуудад бас зарим талаар анхаарч судлууштай зүйлс бишгүй бий ч уг агуулгаар нь хүлээн зөвшөөрмөөргүй байдаг. Ер нь үндэстний оршин тогтнох төдийгүй сэргэн мандахын уг язгуурт хоёр гуравхан амин тулгуур буйн нэг нь яахын аргагүй үндэстний түүх, соёл. Энэ үүднээс ч бид түүх судар, соёл урлагтаа хандах учиртай. Дээрх улс орнуудын хувьд Их хааны маань Их түүхийг өөриймсүүлэн авч үлдэх гэж буй оролдлогын цаана мөн яг ийм санаа буй нь ч тодорхой.Тэдний дотор зориудаар, бодлоготойгоор түүхийг гуйвуулан гажуудуулах гэсэн оролдлого ч бий байх, бас ерөөс сэтгэлийн хөөрлөөр, ямар нэгэн шинжлэх ухааны ор, үнэр ч үгүй хандлага ч бий. Гэхдээ л аль алинд нь бид анхаарал болгоомжтой хандууштай мэт санагддагаа. Өмнө бид Хятадын болон Казахын зарим түүхчдийн санал сэтгэгдэлийн талаар уншигчиддаа танилцуулж байсан. Гэвч бүгдээрээ тийм үзэл хандлагатай биш нь ойлгомжтой. Тэдэн дотор түүхэн үйл явдалд эрүүл саруулаар, шинжлэх ухаанчаар хандаж, харж дүгнэж буй эрдэмтэн мэргэд ч цөөнгүй буй.
Энэ удаад Казахын нэгэн түүхчийн бичсэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна. Энэ бичвэр дотор, тухайлбал Бөртэ Үжинг Монголын дорнод хязгаараар нутагтай Хонгирад аймгаас бус харин Дундад Азийн Түрэг язгуурт Кунград хотоос гаралтай хэмээсэн гэх мэт нэг бус эргэлзээтэй түүхэн зарим баримтууд дурдагдсаныг эс тооцвол ерөнхийдөө бодит хандлагатай гэж болохуйц байна.
Дашрамд энэхүү бичвэрийг цаг заваа заран байж хөрвүүлэн нийт уншигчдад хүргэж буй профессор П.Увш багшид талархаснаа илэрийлье.

Thursday, October 15, 2009

Дэлхий дээр сонин хачин юм маш олон байх юм

Энэтхэг бяцхан охин




Энэ охиныг Jyoti Amge гэдэг. Тэр одоо хэдэн настай, хэдэн метр өндөр гээч. Танд мэдээж сонирхолтой л байгаа биз дээ. Миний бие та бүхэнд энэ сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.






Энэ охиныг Jyoti Amge гэдэг бөгөөд Энэтхэг үндэстэн. Тэр одоо 14 настай, 58 см өндөртэй гэнэ. Харин түүний жин нь ердөө л 5 кг.



Тэр сургууль дээр ангийнхан дундаа хичээлдээ сууж байгаа байдал нь. Түүнд зориулсан тусгай ширээ, сандал.



Энэ бол түүний ангийнхантайгаа баяр хөөртэйгээр авахуулсан зураг нь. Тэр тэдний дөнгөж өвдөгөнд нь хүрч байгаа биз. Гэвч тэр ийм төрсөндөө огтхон ч харамсдаггүй гэнэ. Харин ч хүн болгон түүнийг өхөөрдөж, асарч, хамгаалж байдагт нь дуртай байдаг гэнэ шүү. Энэ хорвоо дээр янз бүрийн юм мөн ч их байх юм даа.

Tuesday, October 6, 2009

Амжилттай суралцах 10 нөхцөл

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд тандурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.


1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.
2. Хичээллэх үед анхааралтай бай.Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.
8. Гэртээ номын сантай бол.Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.
9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй

Асуулт ба хариулт


ShoutMix chat widget

WoW


Powered By Blogger

Дуртай хичээл

Миний тухай

My photo
Улаанбаатар хот, БЗД-н Алтан-Өлгийн 15-206, Mongolia
1990-10-05нд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төрсөн. Одоо ШУТИС-н КТМС-н П/хангамжийн анги

Блогийн найзууд

Миний хэлэх дуртай үг

Хийвэл чадна чадвал бүтээнэ

Followers

Блогоос хайх